Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москвагийн Улаан талбайд болох ялалтын баярын арга хэмжээнд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зургаан улсын удирдагч оролцоно

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
1 минут 35 секунд

Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд тус улс дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны 78 жилийн ойгоо уламжлал ёсоор тэмдэглэх гэж байна.

Энэ өдөр Москвагийн эрх баригчид цэргийн томоохон парад зохион байгуулдаг.

Украины дайнтай холбоотой олон улсын хориг арга хэмжээний улмаас энэ жилийн арга хэмжээнд цөөн тооны гадаадын зочид оролцох төлөвтэй байгаа.

Ямартай ч хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан зургаан улсын удирдагч өнөөдрийн арга хэмжээнд оролцохоор болсон гэх мэдээлэл ирж байна. Тэдгээр нь Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргизстаны ерөнхийлөгч нар болон Армени улсын ерөнхий сайд байх ажээ.

“Парад өглөөний 10:00 цагт эхэлнэ. Ерөнхийлөгч энэ үеэр үг хэлнэ. Түүнтэй хамт индэр дээр тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчид байх болно. Тэд хамтдаа нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн бунханд цэцэг өргөнө. Дараа нь бүгдээрээ хамт албан бус өглөөний зоог барих юм” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр Россия-1 телевизийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлэгт оролцохдоо мэдээлсэн байна.

Мөн парадын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг Оросын засгийн газар авч хэрэгжүүлснийг тэр хэлжээ.

Өнөөдөр 6, 19, 23, 30 дугаар хороо цахилгаангүй өнжинө
Өнөөдөр 6, 19, 23, 30 дугаар хороо цахилгаангүй өнжинө
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.