Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 оны эхний 4 сард зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд амиа алджээ

Ангилал
Нийгэм Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 7 секунд

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд унадаг дугуй, скейт, ролик унаж эхэлдэг болон гэрийнхээ ойр орчимд харгалзах хүнгүйгээр тоглох нь зам тээврийн осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхэд амиа алдсанаас тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд орсон байна. Мөн 810 хүүхэд гэмтэж, бэртсэний 34 нь унадаг дугуйтай явж байгаад бэртжээ.

Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирч, 196 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Цагдаагийн байгууллагаас зэм тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаа мэдэгдлээ. Эцэг эхчүүд хүүхдэд тавих анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэхийг цагдаагийн газраас санууллаа.

Хэл бичгийн шалгалтанд унасан хүүхдүүдээс 8 сард дахин шалгалт авна
Хэл бичгийн шалгалтанд унасан хүүхдүүдээс 8 сард дахин шалгалт авна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.