Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг. Энэ жилийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан бөгөөд бүртгэлийг хоёрдугаар сараас гуравдугаар сарын 31-н хүртэл онлайнаар явуулсан. Тус шалгалтын үндсэн зорилгын хүрээнд эх хэлний үндэсний зөвлөлөөс монгол хэл бичгийн шалгалтын даалгавар, зөвлөмж мэдээллийг боловсруулж гаргасан байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтыг тестээр авдаг бол хэл бичгийн шалгалтыг бичих, унших, сонсох чадварын хүрээнд бүтээлч хэлбэрээр авдаг байгаа. Хэл бичгийн шалгалтыг 100 хувь гар аргаар шалгаж, оноожуулдаг. Нийт 50 онооны А, Б хувилбарын даалгаврууд байгаа. БҮТ авсан бүх шалгалтын хүрээнд дүн шинжилгээг хийдэг. Энэ удаагийн шалгалтын статистикаас харахад дүн оноо үнэн зөв гарсан.
Монгол хэл, бичгийн шалгалтыг авч эхэлснээс хойш уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн үр дүн маш сайжирч байгаа. Улсын дунджийг сүүлийн зургаан жилийн оноотой харьцуулж үзвэл 50-35 оноо байна. Гүйцэтгэлийн хувиар авч үзвэл 70 хувь байгаа юм. Хэл бичгийн шалгалтад тэнцээгүй сурагчдаас наймдугаар сард дахин шалгалт авахаар болжээ.