Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг зарцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 47 секунд

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.

Төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг харин зарлагыг 27.4 их наяд төгрөг хэмээн тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг аж.

Төсвийн төсөлд ирэх онд иргэдийн орлогыг инфляцитай уялдуулж 10 хувь нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. Тодруулбал, зарим төрийн алба хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг итгэлцүүрээр нэмэх ажлын хүрээнд төсөв тодотгоод ердөө гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 20 хувиар нэмэгдүүлж, өндөр настны тэтгэвэр болон бусад нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх аж. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх эл арга хэмжээнд 881.4 мянган иргэн хамрагдах бөгөөд нийт дүнгээр 881 тэрбум тэрбум төгрөг шаардагдах юм байна.

Өнгөрөгч хаврын чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж, баталсан. Ингэхдээ эл хуулийн төслийн заалтууд дундаас малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх заалт олон нийтээс багагүй шүүмжлэлийг хүртсэн. Хэдийгээр ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан хэдий ч хуулийн төсөл УИХ-аар дэмжиж, батлагдсан тул ирэх оны төсвийн төсөлд тусгагджээ. Тодруулбал, эл заалтад 55.3 мянган малчин хамрагдах бөгөөд төсвийн төсөлд тусгагдсанаар 25.1 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гаргаснаа дуулгалаа. Мөн 2024 он онцлог жил болж байна. Учир нь сонгууль болно. Энэ хэрээрээ сонгуулийн төсвийг олон нийт сонирхож буй. Тэгвэл 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг харин орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.

Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх тэргүүтэй арга хэмжээнд 20.3 ТЭРБУМ төгрөгийг тусгана

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцах бөгөөд 11.4 мянган эцэг, эх хамрагдах аж. Харин үүнд 10.4 тэрбум төгрөгийг шаардлагатай хэмээн тусгажээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бусад арга хэмжээ буюу хөдөлмөрийн чадвар түр алдалт болон ажилгүйдлийн тэтгэмжийг 0-25 хувиар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан иргэний ар гэрт тэтгэмж олгох, протез, ортопедийн тэтгэмжийн шинэ төрөл болон давтамжийг ойртуулах, жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг тооцоход баярын өдрүүдийг ажлын өдөртэй адилтган оруулахаас гадна нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх зэрэг арга хэмжээнд нийт дүнгээр 20.3 тэрбум төгрөг шаардагдах юм.

Багш мэргэжлийн боловсон хүчний хүний нөөцийн асуудалтай холбогдуулан төрөөс багш мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг төрөөс 100 хувь даахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ арга хэмжээ төсвийн төсөлд тусгагджээ. Ингэхдээ нийт 13 тэрбум төгрөг зарцуулагдана хэмээн тусгасан аж. Үүнээс гадна боловсролын салбарт хөдөө орон нутгийн тэтгэмж эхний удаа 5 жил, дараагийн удаа 3 жил тутам 6 сарын тэтгэмж олгох, 15 дээш жил ажиллаж байгаа, Тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа багшийн хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах зэрэг арга хэмжээнүүд ч багтаж оржээ.

Түүнчлэн “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв” /140 тэрбум төгрөг/

-“Зүрх судасны үндэсний төв” “Халдвартын үндэсний төв-2” эмнэлэгүүдийн дэд бүтэц /15.6 тэрбум төгрөг/

-“Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах /30 тэрбум төгрөг/

-Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Ганга нуур, Өгийнуур, Хэрлэн голыг бохирдлоос хамгаалах, урсацыг нэмэгдүүлэх /9 тэрбум төгрөг/

-Хөдөөгийн алслагдсан 191 багийг харилцаа, холбооны дэд бүтцэд холбох /20 тэрбум төгрөг/ зарцуулахаар төсөлд тусгажээ.

Бөх дуучин Г.Батцэрэнгийн уран бүтээлийн тоглолт болно
Бөх дуучин Г.Батцэрэнгийн уран бүтээлийн тоглолт болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.