Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

22-ын товчоо эмээлт орчмын цасыг цэвэрлэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто замуудад үүссэн халтиргаа гулгааг арилгах чиглэлээр нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд цас, мөсний цэвэрлэгээг 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цагийн байдлаар зам цэвэрлэгээний 8 байгууллага уртасгасан цагаар үүрийн 04:00 цагаас эхлэн ажиллаж цэвэрлэж байна.

Тус ажлыг тусгай зориулалтын давс, бодис цацагч 8 төхөөрөмж, тусгай зориулалтын машин 4, автогрейдер 3, тусгай зориулалтын хусагч төхөөрөмж ковш 4, юниверсаль трактор 1, шүүрний машин 1 нийт 21 техник хэрэгсэлтэйгээр 189 зам талбайн үйлчлэгч, 20 бусад ажилтан, нийт 209 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж 61 тн давс, 43 тн бодис, 25 тн дайрга зарцуулаад байна.
Дүүргийн хэмжээнд замын нөхцөл байдал хэвийн байдалд орж байна.

Алтан овоо, Буяны зам машинууд нэвтрэхгүй цасанд боогдсон байсан бол тус замыг цэвэрлэж нээж, хөдөлгөөнийг хэвийн болгосон.

Мөн Аргүнтийн давааны цасыг бүрэн цэвэрлэж дууссан бөгөөд Гүнт чиглэлийн замын хөдөлгөөнийг нээгээд байна.

Хоринхоёрын товчоо, эмээлт чиглэлийн авто зам их хэмжээний цас хунгарласан тул халтиргаа гулгаа үүссэн байдалтай байна. Тус авто замыг 17:00 цаг гэхэд хэвийн болгохоор ажиллаж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.