Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна.

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой юм.

Дундын зуучлалгүйгээр малчин үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу тал бий болно. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих, төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Арилжаанд оролцох малчид орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй ирэх ба малд мал эмнэлгийн хяналт хийгдсэнээр арилжаанд оролцуулна.

Мөн Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгох юм. Малчид багийнхаа засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна.

Өнөөдрийн байдлаар гурван аймгийн долоон сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж, 10 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна.

facebook sharing button

Найман  хүн угаартжээ
Найман хүн угаартжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.