Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох гранпри тэмцээн болжээ.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэн байна. Уг тэмцээнээс манай нэг тамирчин алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртлээ.