Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн багшийн туслахаар бэлтгэгдсэн 141 хүн гэрчилгээгээ гардан авчээ

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 11 секунд

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь БШУ-ны сайдын тушаалаар “Багшийн туслах” бэлтгэх 18 крeдитийн сургалтыг зохион байгуулж байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 6.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч энэ хуулийн 14.1, 14.3-т зааснаас гадна тусгай хэрэгцээт боловсролын багш, багшийн туслах, эмч, сувилагч, сэргээх болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ажилтантай байна. Мөн 14.2.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, багшийн туслах ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тоо, ялгаатай хэрэгцээнээс хамаарч ээлжийн багш ажиллуулна гэсэн заалтын дагуу 141 туслах багш бэлтгэжээ.

Багшийн туслахаар бэлтгэгдсэн хүмүүст гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд БЕГ-ын багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р. Золзаяа, МУБИС-ийн СӨБС-ийн захирал дэд профессор Л. Ганцэцэг, хөтөлбөрийн албаны дэд профессор Д. Туяа болон БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн ахлах мэргэжилтнүүд оролцлоо.

Хилчид ирэх онд 258.6 мянган ширхэг мод тарина
Хилчид ирэх онд 258.6 мянган ширхэг мод тарина
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.