Бүгд найрамдах Энэтхэг улсын Фортис эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар монгол улсад 14 дэх удаагаа ирж ажиллах гэж байна. Тодруулбал, элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” эмнэлгийн эмч Вайбхав Кумар Монголд ирэхээр болжээ. Вивек Виж эмчээр ахлуулсан Фортис эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг нь Энэтхэгийн шилдэг баг бөгөөд зүүн өмнөд Азид донорын дурангийн мэс заслыг хийсэн анхны баг хамт олон юм.
2012 оноос хойш нийт 130 гаруй монгол өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ.
Вайбхав эмч нь Энэтхэгийн Фортис эмнэлгийн элэг цөс нойр булчирхайн мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс заслын төвийн ахлах эмчээр ажилладаг. Вайбхав эмч нь 2011 онд Дели хотын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуульд АУ-ны бакалавр, мэс заслын бакалавр болон ерөнхий мэс заслын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд тус сургуулийн төгсөлтийн дараах нэр хүндтэй шилдэг UK Srivastava алтан медалиар шагнагдсан. Мөн 2012 онд Их Британи, Ирландын мэс засалчдын холбооны (ASGBI Liverpool) шилдэг шагналаар шагнагдсан. Тэрээр Элэг цөс нойр булчирхайн шинжлэх ухааны Институтид (ILBS элэг цөс нойр булчирхайн мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс заслын мастерын зэрэг хамгаалж ажиллах хугацаандаа олон улсын болон үндэсний нэр хүндтэй олон факультетэд мэргэжлээрээ ажилласан. Тэрээр элэг цөс нойр булчирхайн мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр 11 жилийн ажилласан туршлагатай. Вайбхав эмч нь Фортис эмнэлэгт ажиллахаасаа өмнө Apollo Hospital, Medanta – Medicity Hospital, Nanavati Max superspeciality зэрэг нэр хүндтэй эмнэлгүүдэд зөвлөх эмчээр ажиллаж байсан туршлагатай аж.
Тэрээр 12 дугаар сарын 18-аас 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд элэгний хатуурал болон бусад элэг шилжүүлэн суулгах мэс заслын заалттай иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм.
Түүнчлэн энэ удаад Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран элэгний хатуурал, хавдрын үеийн эмчилгээ, хяналт хооллолт сэдвээр сургалт зохион байгуулах юм. 2023 оны 12 дугаар сарын 18, 12 дугаар сарын 20-ны өдөр болох Вайбхав Кумар эмчийн үзлэгт хамрагдахын тулд өмнө нь бүртгүүлэх шаардлагатай аж. Үүний тулд “Шинон” эрүүл мэндийн олон улсын байгууллагатай холбогдож, өөрийн материалаа ирүүлж, үзлэгийн цагаа баталгаажуулах шаардлагатай юм байна.
Утас: 97017771, 97017776
Хаяг: Авзага трейд оффис, 6 давхар, 608 тоот