Монгол Улсын нийслэл Улаанбаатарт Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээн долоодугаар сарын 2-ны өдрөөс эхэллээ. Монголд анх удаа болж буй тэмцээнд хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга болсон Франц болон Нидерланд, Польш, Румын, Чехийн шигшээ баг оролцож байна.
Монголоос Токиогийн олимпод өрсөлдсөн шигшээ, “Улаанбаатар Амазонс”, “Сүхбаатар Амазонс” гэсэн гурван баг хүч сорьж байгаа юм.
Дэлхийн гран при тэмцээн Улаанбаатар Паласын “Royal 3x3 Event Hall”-д болж байна.