Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын 33 тамирчин олимпод оролцох бэлтгэлээ базааж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
5 минут 3 секунд

Зуны XXXIII олимп энэ сарын 26-нд Францын нийслэл Парис хотноо хөшгөө нээж, наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Монголчууд 33 олимпын 14-т нь буюу 1964 оны Токиогийн олимпоос хойш оролцсоор ирсэн. Удахгүй 15 дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Олимпод оролцож эхэлснээс хойшх 60 жилийн хугацаанд нийтдээ 30 медаль хүртсэн амжилттай явна. Медалийн чанарыг авч үзвэл хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл медальтай. 2008 онд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүрсэн нь хамгийн чанарлаг амжилт байлаа. Мөн 2012 онд хамгийн олон буюу таван медаль хүртсэн юм. Энэ хоёр олимп Монгол Улсын тамирчдын оргил үе байв.

Олимпын аваргуудтай болсноос хойш бид тамирчдаасаа том амжилт хүлээдэг болсон. Олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль бол байх л зүйл, авах л ёстой мэт хүлээж авдаг болов. Аварга л биш бол олимп, дэлхийн аваргын медальтан шинээр төрөхөд тоохгүй байх маягтай. Цөөхөн хэдхэн байсан олимп, дэлхийн аваргын медальтнууд ч жилээс жилд нэмэгдсээр байна. Оролцсон олимп, дэлхийн аваргаасаа медаль авах нь боломжгүй зүйл биш болсон учраас гайхан биширч, огшиж хүлээж авахаа больсон. Парисын олимпоос ч манай тамирчид хэд хэдэн медаль авах нь тодорхой хэмээн хүлээж суугаа. Медаль хүртэх нь тодорхой байдаг болсон учраас олимпоос медаль аваасай гэж хүсэхээ больсон гэхэд болно. Харин олимпын аварга төрөөсэй гэж хүсэж байгаа.

Монгол Улсын олимпоос хүртсэн 30 медалийн 11-ийг нь жүдочид, 10-ыг нь чөлөөтийнхөн, долоог нь боксчид, хоёрыг нь буудлагынхан хүртсэн. Тиймээс олимпоос медаль хүртсэн энэхүү дөрвөн төрлийн спортоо “Топ-4” гэж нэрлэдэг. Манай улс одоогоор есөн төрлөөр 33 тамирчнаа Парисын олимпод оролцуулахаар эрхээ аваад байна.

Байт харваа:

1. Олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд

Бокс:

1. 50 кг-д олон улсын хэмжээний мастер О.Есүгэн

2. 54 кг-д олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал

Буудлага:

1. 10 метрийн хийн гар бууны төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү

2. 50 метрийн урт бууны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Баяраа

3. 50 метрийн урт бууны төрөлд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн

Дугуй:

1. Ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр

2. Бөөн гарааны төрөлд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц

Жүдо, эмэгтэй:

1. 48 кг-д Б.Баасанхүү

2. 52 кг-д Л.Сосорбарам

3. 57 кг-д Л.Энхрийлэн

4. -78 кг-д О.Хүслэн

5. +78 кг-д А.Адъяасүрэн

Жүдо, эрэгтэй:

1. 60 кг-д Э.Ариунболд

2. 66 кг-д Ё.Басхүү

3. 73 кг-д Б.Эрдэнэбаяр

4. -100 кг-д Б.Гончигсүрэн

5. +100 кг-д О.Цэцэнцэнгэл

Усанд сэлэлт:

1. Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн

2. Олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир

Хөнгөн атлетик:

1. Гавьяат тамирчин Б.Сэр-Од

2. Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан

3. Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа

Хүндийг өргөлт:

1. 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг

Чөлөөт бөх, эмэгтэй:

1. 50 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал

2. 53 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хулан

3. 57 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул

4. 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон

5. 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа

6. 76 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан

Чөлөөт бөх, эрэгтэй:

1. 65 кг-д олон улсын хэмжээний мастер Т.Тулга

2. 86 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ

3. 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл

Топ дөрвөн төрлийн спортоос гадна байт харваа, хүндийг өргөлтийн төрлөөр олимпоос медаль авах боломжтой. Б.Отгонболд Ханжоугийн Азийн наадамд өрсөлдөгчөө 6:2-оор хожиж түрүүлэн олимпын эрхээ авсан. Мөн тэрээр Токиогийн олимпод оролцсон туршлагатай.

Хүндийг өргөлтийн дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг монголчуудын гол найдварын нэг. Тэрээр Токиогийн олимпоор медалийн үзүүрээс атгаад алдсан. Энэ нь түүнд туршлага болсон нь лавтай. М.Анхцэцэг энэ удаад дутуугаа гүйцээж олимп, дэлхийн медальтан болохоор бэлтгэлээ базааж байна.

Залуус, өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох төв үүдээ нээлээ
Залуус, өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох төв үүдээ нээлээ
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.