Б.Мөнхзаяа Хөх хотын марафонд түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 45 секунд

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод марафон болсон бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ.

Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орсон ба Бостон марафонд уралдах эрхээ авлаа. Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг марафончдын нэг билээ.

Улс төрийн намууд төрөөс 7.4 тэрбумаар санхүүжинэ
Улс төрийн намууд төрөөс 7.4 тэрбумаар санхүүжинэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.