Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 аймаг, есөн дүүрэгт УИХ-ын сонгуулийн хэсэг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явуулахаар шийдвэрлээд буй. Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүн сонгогдох бөгөөд таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталсан юм.

УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах хуваарь ёсоор гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах нь.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос/СЕХ/ 21 аймаг, есөн дүүргийн ИТХ болон Засаг Даргын Тамгын Газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш ил болно.

УИХ 126 гишүүнтэй болох тул Төрийн ордонд ажиллах боломжийг хангахаар засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийхээр болжээ. Цахим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна.

Хууль зүйн зөвлөгөө төлбөргүй өгнө
Хууль зүйн зөвлөгөө төлбөргүй өгнө
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.