Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн ерөнхий сайд Киевт айлчилжээ

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
1 минут 25 секунд

Австралийн ерөнхий сайд Энтони Албанез дайнд нэрвэгдсэн Украины нийслэлд өчигдөр /2022.07.03/ гэнэт айлчилж, Украинд дахин цэргийн тусламж үзүүлэхээ амлав. Тусламжийн багцад 100 сая австрали доллар, дрон, 34 хуягт машин багтжээ.

Өмнөх тусламжуудтай нийлээд Австралийн нийт тусламж 390 сая ам.долларт хүрсэн байна. Киев дэх ерөнхийлөгчийн ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр Авсрали улс Украиныг дэмжсээр байхаа илэрхийлжээ.

Тэрбээр Зеленскийтэй биечлэн уулзсан бөгөөд Буча, Ирпин хотуудаар аялж, сүйрлийг өөрийн нүдээр харснаа ярьсан байна. Ерөнхий сайд Энтони Албанез Оросын армийг харгислал үйлдсэн гэж буруутгаад буй Буча хот дахь иргэдийн булшинд зул өргөсөн байна.

Австрали улс Оросын 16 сайд, олигархид хориг тавьж, алтны импортыг зогсоож байгаагаа зарласан. Мөн Их Британи, АНУ тэргүүтэй улсуудын жишгээр Украинд Элчин сайдын яамаа дахин нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Энтони Албанез дайн эхэлснээс хойш Украинд айлчилсан дэлхийн удирдагчдын жагсаалтад ийнхүү нэгдэв. Тэрбээр Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Киевт гэнэт ирсэн нь энэ аж.

Дэд бүтцийг хөгжүүлэх зардал
Дэд бүтцийг хөгжүүлэх зардал
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.