Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуус өсвөр үеийнхэнд бэлгийн боловсролын мэдлэг олгох төв байгуулна

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
3 минут 27 секунд

Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны гишүүд энэ удаагийнхаа ээлжит танилцах аяллаар Монголын гэр бүлийн сайн у нийгэмлэгээр зочиллоо. Тус нийгэмлэг нь өсвөр насныханд чиглэсэн бэлгийн боловсрол олгох, мөн эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь ашгийн бус хийгээд сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэ жил тус нийгэмлэг 30 жилйинхээ ойтой золгож буй юм. 30 жилийнхээ ойн босгон дээр өсвөр насныхан болоод залууст зориулсан бэлгийн боловсрол олгох төвийг байгуулахаар зэхэж буйгаа сэтгүүлчдэд дуулгалаа. Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг хэлэхдээ “Бид өсвөр насныханд бэлгийн боловсрол олгохдоо үе тэнгийн сургагч багшаар нь дамжуулж сургалтууд явуулдаг. Учир нь хүүхдүүд өөрсдийнхөө үеийнхний үгийг илүү сайн сонсдог. Манай улсад жил ирэх тусам өсвөр насны охид жирэмслэх тохиолдол нэмэгдэж байна. Мөн бэлгийн замын халдварт өвчин ч залуусын дунд тархацтай байгааг нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Би өөрсдийн нөөц бололцоогоор НҮБ-ын тусламжтайгаар сайн дурын үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Манай байгууллагын хийсэн томоохон ажлын нэг нь ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг оруулсан явдал. Энэ хичээлийг сургалтын программаас хассан байсныг агуулгыг нь нэлээд чамбайруулаад буцааж оруулахаар болсон. Өсвөр насныханд бэлгийн харилцаанд орохыг аоль болох тэвчих хэрэгтэй гэж зөвлөдөг байсан ч цаг үе өөр болжээ. Сүүлийн үед аюулгүй байж өөрийгөө хамгаал гэж зөвлөдөг боллоо” гэлээ.

Мөн тус нийгэмлэгийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б.Уранзаяа “ДЭМБ-ын томъёоллоор 10-19 насыг өсвөр нас гэж үзээд байгаа. Манай улс ч гэсэн үүнийг л баримталж байна. Бид өсвөр насныхны дунд бэлгийн боловсролын мэдлэгийг талаар судалгаа явуулж байсан. Уг судалгааны дүнгээс харахад таван сурагч тутмын нэг нь бэлгийн хавьталд орж үзсэн гэж хариулсан. Эрэгтэй сурагчдын 70,8 хувь, эмэгтэй сурагчдын 55,1 хувь нь хамгийн сүүлд бэлгэвч хэрэглэж харилцаанд орсон гэж хариулсан байсан. Тэгэхээр өсвөр насны сонирхол шохоорол хил хязгаараа давсан гэсэн үг. Тиймээс тэдэнд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, жирэмслэлтээс сэргийлэх талаар мэдлэг олгох нь хамгийн чухал болоод байна” гэж ярилаа.

Манай улсын өсвөр үеийнхэн болон залуус бэлгийн боловсрол багатайгаас болоод эрт жирэмсэн тохиолдол буурахгүй байгаа юм. Иймд тус төвийнхөн Бэлгийн боловсролын төв байгуулж цогц мэдлэг мэдээлэл олгохоор болжээ.

Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.