Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм.

Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна.

Тус ажлыг дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн бөгөөд шугам, хоолой суурилуулах ажил 90 хувьтай үргэлжилж буй. Ажил төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 13-нд дуусаж, ухсан зам, нүхийг нөхөн сэргээх ажил эхэлнэ. Уг ажлыг хийснээр Төв цэнгэлдэх хүрээлэн бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болох юм.

Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлжээ
Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.