Тайландын Паттаяа хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 33 гаруй орны 157 орчим тамирчин (эрэгтэй 98, эмэгтэй 59) өрсөлджээ. Энэхүү тэмцээн нь 2024 онд Францын Парис хотноо болох паралимпын наадамд оролцох эрхийн оноо олгох сүүлийн хоёр тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой.
Тус тэмцээнд манай улсаас паралимпын наадмын алт хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцсон юм. Тэрбээр өчигдөр 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр ийн зургаа дахь алтан медалиа зүүлээ.