Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсад гадаадын 11 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна

Огноо
Унших
1 минут 48 секунд

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн сард гадаадын 6264 иргэнд визийн зөвшөөрөл, 915 иргэнд виз олгожээ. Мөн 28 улсын 7233 иргэнд цахим виз олгосон байна. Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2275 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1361 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 782 иргэний бүртгэлд хасалт хийжээ.

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрөгч сард 3888 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1858 иргэнд оршин суух үнэмлэх олгосон байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 17961 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 7477 иргэнд утсаар, 702 иргэнд биечлэн, 84 иргэнд цахимаар, нийт 8263 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 32193 гадаадын иргэн бүртгэлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 11862, хөрөнгө оруулагч 4007, гэр бүлийн зорилгоор 1616, цагаач 1880, түр ирэгчээр бүртгэлтэй 2967 гадаадын иргэн байгаа аж.

Ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна
Ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.