Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн нөхцөлийн хувьд хасах хэмд асфальт хийх боломжгүй, хөлдөх эрсдэлтэй. Энэ долоо хоногоос шөнийн цагаар хасах хэмд хүрч байгаа учраас замын хучилтыг өдрийн цагаар ажлын өдрүүдээр хийхээс өөр аргагүй байгаа юм. Тиймээс иргэд замын ажлын нөхцөл байдлыг ойлгож, чиглэлээ төлөвлөж ажилдаа гараарай. Зам хаасан хэсгээр бус Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг зөвлөж байна. Бид гол гудамж, замыг ихэвчлэн амралтын өдрүүдээр засахаар төлөвлөж, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Наадамчдын гудамжны авто зам, Нарны замын хучилт хийжээ.
Мөн өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу "И-март"-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хаахаар төлөвлөж байна. Цаашлаад Богд уулын арын зам дээр Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. Энэ ажлыг 10 хоногт замыг хэсэгчилсэн байдлаар хааж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.