Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
2 минут 33 секунд

Ойрын өдрүүдэд яармагийн мөсөн өргөө хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь дэлхийн цирк Монголд тоглолт болж хүүхэд багачуудын мэлмийг баясгаж байгаа билээ. Бид тоглолтын өмнө тус циркийн ерөнхий продюсер Ө.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр "бид циркийнхээ 20 жилийн ойд зориулан тоглолтоо хийж байгаа. Энэ удаагийн тоглолт маань хоёр дахь нь юм. Энэ удаагийн тоглолтод дэлхийн есөн орны олон улсын циркийн шагнал авсан 114 жүжигчин оролцож буйгаараа онцлог. Тайз засалт арын албаныхан гээд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Миний онцолж хэлэх гэсэн зүйл гэвэл өмнөх тоглолтуудын үзүүлбэрүүд давтагдахгүй. Дэлхийн цирк Монголд төслийн хүрээнд нийтдээ бид найман удаагийн шинэ үзүүлбэртэй тоглолтыг олон нийтэд хүргэсэн байна. Энэ удаа ес дэх бүрэн хэмжээний тоглолтын маань бэлтгэл өрнөж буй. Онцлох үзүүлбэр гэвэл А.Ю. Никулены сургуультай баавгайнууд ирж тоглож байна. Энэ мэт олон шинэ үзүлбэрийг багачууд маань таалан үзэх болно" хэмээсэн юм.

Сэтгүүлч Ц.Нандинцэцэг

Энэ сарын 28-нд “Пинокко“  хүүхэлдэйн жүжгийг толилуулна
Энэ сарын 28-нд “Пинокко“ хүүхэлдэйн жүжгийг толилуулна
 
Дэлхийн амин судас усаа хайрлацгаая
Дэлхийн амин судас усаа хайрлацгаая
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.