Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 32 секунд

“Байгалийн гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэж монголчууд ярьдаг. Хэдийгээр олон жилийн давтамжтай зудын гамшиг хэлж ирээгүй ч бид бэлэн байдлыг хангаж чаддаггүй нь нүцгэн үнэн билээ. Сүүлийн жилүүдэд болсон зудыг хохирол манай улсын нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг ч бид урьдчилан сэргийлэх бэлтгэлийг үндсэндээ хангаж чаддаггүй. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсын өвлийн улирлын хур тунадасны хэмжээ нэмэгдэж гамшиг болох эрсдэл нэмэгдэж буйг өнгөрсөн өвлийн зуд бэлээхэн харуулсан. Иймд өвөл хаяанд ирж буй цаг үед өвөлжилтийн бэлтгэлийн хэрхэн хангаж буй талаар өнөөдөр сэтгүүлчид хийгээд мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын хамтарсан уулзалт болсон юм. Уг уулзалтыг “Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтын өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтад ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал профессор ноён Шахбаз Хан цахимаар оролцож үг хэллээ. Тэрбээр “Эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө ОБЕГ, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага өнөөдөр Монгол орны өвөлжилт, хаваржилтийн талаарх хэлэлцүүлэгт оролцож буйдаа баяртай байна. ЮНЕСКО-ийн хувьд боловсролын хүртээмж, тогтвортой байдлыг үргэлж дэмжин ажиллах болно. Монгол орны хувьд цаг зудын гамшиг нь боловсролын хүртээмжийг доголдуулж, хүүхдийн тасралтгүй сурах эрхийг зөрчиж байна. Цаашдаа ч цаг уурын эрс тэс байдалтай нүүр тулж, байгалийн гамшиг тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ийм нөхцөл дахин үүсэхэд ирээдүй хойчийнхоо боловсролд анхаарч тасралтгүй суралцах, бэрхшээлийг даван туслах бэлэн д хангах шаардлагатай байна. Хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх боловсрол эзэмшүүлэх гэдэг хамгийн чухал асуудал. Тиймээс өнөөдрөөс цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байх талаар бэлтгэх хэрэгтэй” хэмээсэн юм. Түүчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр илтгэл тавилаа. Б.Ууганбаяр “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр замыг туулж зам даваа гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн юм” гэдгийг хэлж байлаа.

Энэхүү уулзалтаар хөндөгдсөн нэгэн онцлог асуудал нь зуд хийгээд байгалийн гамшгийн улмаас сургуулийн сурагчид ихээхэн хохирол амсдаг талаар хийсэн судалгаа байв.

Боловсролын судалгааны хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийжээ. Судалгаанаас харахад зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцолжээ. Ялангуяа зудын нөхцлөөс улбаалан зам даваа хаагдсан, гэр бүлдээ туслах гэсэн шалтгаанаар сурагчид хичээлдээ ирэхгүй байх тохиолдол багагүй байжээ. Сурагчдын хичээлдээ ирээгүй хугацаа дунджаар 6-14 хоног байна. Харин Сүхбаатар аймгийн хувьд 14 хоногоос дээш хугацаанд хичээлдээ ирээгүй сурагчид илүү олон байлаа. Тухайн аймагт зудын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам даваа хаагдаж, хичээлдээ ирэх унаагүйн улмаас сурагчид хичээлээ тасалсан тохиолдол Баянхонгор, Дундговь аймагт илүү байжээ. Сурагчдын хувьд, хичээлээ ойлгохгүй, хичээлээ нөхөж чадахгүй гүйцэхгүй болох, сэтгэл санаа тогтворгүй болох, багшаасаа айж эмээх, багш нарын дэмжлэг туслалцаа сул байх, их ядрах зэрэг бэрхшээл үүссэн талаар судалгаанд оролцсон дунд, ахлах ангийн сурагчид дурджээ.

Мөн олон улсын байгууллага ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал профессор ноён Шахбаз Хан цахимаар оролцож үг хэллээ. Тэрбээр “Эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө ОБЕГ, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага өнөөдөр Монгол орны өвөлжилт, хаваржилтийн талаарх хэлэлцүүлэгт оролцож буйдаа баяртай байна. ЮНЕСКО-ийн хувьд боловсролын хүртээмж, тогтвортой байдлыг үргэлж дэмжин ажиллах болно. Монгол орны хувьд цаг зудын гамшиг нь боловсролын хүртээмжийг доголдуулж, хүүхдийн тасралтгүй сурах эрхийг зөрчиж байна. Цаашдаа ч цаг уурын эрс тэс байдалтай нүүр тулж, байгалийн гамшиг тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ийм нөхцөл дахин үүсэхэд ирээдүй хойчийнхоо боловсролд анхаарч тасралтгүй суралцах, бэрхшээлийг даван туслах бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх боловсрол эзэмшүүлэх гэдэг хамгийн чухал асуудал. Тиймээс өнөөдрөөс цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байх талаар бэлтгэх хэрэгтэй” хэмээсэн юм.Түүнчлэн ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Боловсролын зөвлөх Шахидул Ислам оролцож илтгэл тавьсан юм. Ноён Шахидул Ислам хэлэхдээ “Байгалийн гамшгийн үед боловсролын хүртээмжийг сайжруулахад салбарын яам хийгээд мэргэжлийн байгууллага ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Миний хувьд ЮНЕСКО-ийн Онцгой байдлын үед боловсролын талаар авч хэрэгжүүлэх удирдамжийг орчуулан гаргаж баримтлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Онцгой байдлын үед сэтгэлзүйн сургагч багш нарыг бэлтгэн ажиллуулах, боловсролын ажилтнуудыг чадавхижуулах шаардлага гарч буйг анхаарах нь зүйтэй ” гэдгийг онцлов.

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байна гэсэн урьдчилсан төлөв гаргажээ. Ерөнхийдөө 2050 он гэхэд байгалийн гамшиг олон удаа давтагдаж болзошгүй байгаа аж. Цаашдаа зудын эрсдэлтэй олон удаа нүүр тулгарна гэдгийг ч хэлж байв. Төрөөс ч гэсэн малчдын талаар баримтлах бодлогоо эргэн харж өвөл хаврын хатуу ширүүн үед байгалийн гамшгийг хэрхэн даван туулах талаар дорвитой арга хэмжээ авах цаг нь болжээ.

Хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийг  жил бүр группийн хуралд оруулдгийг болиулжээ
Хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийг жил бүр группийн хуралд оруулдгийг болиулжээ
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.