Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт, таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулсан аж.

Тиймээс Хүний эмийн зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Чингисийн төрсөн бямба гаригт тохионо
Чингисийн төрсөн бямба гаригт тохионо
 
Дэлхийн амин судас усаа хайрлацгаая
Дэлхийн амин судас усаа хайрлацгаая
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.