Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баярын үеэр хоолны хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө. Тус төвийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША Б.Лхагважав "Дан дангаараа хэрэглэхэд хэвийн боловч хоорондоо нийлээд хэрэглэхэд найруулсан хор мэт хүнснүүдийг мэдэж байх шаардлагатай" гэлээ.
Үүнд:
- Хонины элэг / чинжүү
- Загасны мах/ тахианы өндөг
- Загасны мах/ сүү
- Сүү/ жимс
- Чанасан мах, хорхог боодгийг уурыг нь дарахгүйгээр идвэл биеийг хямраана.
Наадмын үеэр халуун хуушуур идсэний ардаас хүйтэн айраг, хүйтэн кола уухад хоорондоо зохицохгүй биеийг хямраадаг. Ингэснээр дархлаа муудаж цаашлаад өвчлөмтгий болох эрсдэлтэй байдаг аж.
Дашрамд хэлэхэд,
"Халуун хуушуурын араас хүйтэн айраг, кола уувал бие хямарна"
NEWS.MN
1 цагийн өмнө
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс баяр наадам, аялал зугаалга эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр/2022.07.07/ “Хоолны хордлогоос сэргийлэх”, “Зохицох, үл зохицох хүнс”, “Эрүүл зохистой хооллох”, “Баяр наадмын үеийн болзошгүй осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж” зэрэг сэдвүүдийн дор сургалт явууллаа.
ХАЛУУН ХУУШУУРЫН АРААС ХҮЙТЭН АЙРАГ, КОЛА УУВАЛ БИЕ ХЯМАРНА
Зохицох болон үл зохицох хүнсний талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША Б.Лхагважав:
-Дан дангаараа хэрэглэхэд хэвийн боловч хоорондоо нийлээд хэрэглэхэд найруулсан хор мэт хүнснүүдийг мэдэж байх шаардлагатай. Үүнд:
- Хонины элэг / чинжүү
- Загасны мах/ тахианы өндөг
- Загасны мах/ сүү
- Сүү/ жимс
- Чанасан мах, хорхог боодгийг уурыг нь дарахгүйгээр идвэл биеийг хямраана.
Наадмын үеэр халуун хуушуур идсэний ардаас хүйтэн айраг, хүйтэн кола уухад хоорондоо зохицолдохгүй биеийг хямраадаг. Ингэснээр дархлаа муудаж цаашлаад өвчлөмтгий болох эрсдэлтэй байдаг аж. Дэлхийн хэмжээнд жил бүр 6 сая хүн хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих халдвараар өвчилдөг. Үүний 420 мянган хүн нас бардаг. Тиймээс ДЭМБ-ээс дараах таван зарчмыг мөрддөг. Үүнд:
- Гарын ариун цэвэр – гар бол гадаад орчны нян бактерийг хамгийн түрүүнд авдаг учраас хоол идэхийн өмнө ба дараа нь гарыг заавал угааж хэвших шаардлагатай.
- Хүнстэй хүрэлцэж байгаа бүх гадаргууг цэвэр байлгах – сав суулга, багаж хэрэгслийг цаг тухайд нь цэвэрлэх.
- Болсон хүнс түүхий хүнсийг тусгаарлах – шууд идэх зориулалттай жимс, хүнсний ногоог түүхий мах зэрэгтэй хамт хадгалахгүй, хамт хадгалах зайлшгүй тохиолдолд халууны боловсруулалт хийсэн тохиолдолд хадгалах. Мөн махны мод, хутга зэргийг хольж хэрэглэхгүй байх.
- Гүйцэт чанаж болгох, зохих хэм хэмжээнд хүнсийг хадгалах – шөлтэй хоолыг дор хаяж 30 минут чанаж болгох, наадмын үеэр хуушуурын махыг улаан байна уу шалгах түүнчлэн эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг /сүү, өндөг, майонез, салат/ хүйтэн нөхцөлд зөв хадгалах.
- Баталгаатай хүнс хэрэглэх
Халууны улиралд голын уснаас шууд уух зэрэг нь усаар дамждаг гэдэсний халдваруудыг үүсгэдэг тул аль болох савласан цэвэр усаа бэлдэж авч яваарай.