Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Ц.Баттөрийг томилжээ

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Ц.Баттөрийг тус хуралдааны төлөөлөгчдийн 94 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 10 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар Cонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Цэдэндамбаагийн Баттөрийг томиллоо.

Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд томилогдлоо. Энэ дөрвөн жилд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Засгийн газар болон Нийслэлээс хэрэгжүүлэх 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана гэлээ.

Ц.Баттөр нь 2013-2019 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга дарга, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд ахлах мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд Хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр болжээ
Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр болжээ
 
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.