Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран өнгөрсөн өдрүүдэд тус банкны гишүүн орнуудын хооронд туршлага, мэдээлэл солилцох “Нийгмийн хамгааллын олон улсын форум”-ыг зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү форумын үеэр Монгол, Азарбайжан, Индонез, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг орнуудын зочид төлөөлөгчид нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх талаар санал солилцохоос гадна ядуурал, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, нийгмийн халамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг хэлэлцсэн юм.

Энэхүү форумын зорилго нь нийгмийн хамгааллын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр туршлага солилцох,бодит жишээнээс суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэж буйгаараа онцлог аж. Хэлэлцүүлгийн явцад оролцогчид Монгол улсад үр дүнтэй хэрэгжиж буй нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд болон АХБ-ны бусад гишүүн орнуудын нэвтрүүлж буй шинэлэг арга барилтай танилцлаа. Мөн оролцогчдод цаашдын хамтын ажиллагаагаа эхлэх, бэхжүүлэх боломжийг олгосноор Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог дэмжих юм байна.

Тус форумын үеэр яригдсан нэг гол асуудал нь нийгмийн халамжийг хэрхэн зорилот бүлэг рүү чиглүүлэх вэ гэдэг байв. Пакистан улс л гэхэд хиймэл оюун ухаан ашиглаж эмзэг ядуу бүлгийнхнийг тодорхойлдог болжээ. Мөн Индонезод сансрын хиймэл дагуулаар ядуу иргэдийн зургийг авч хаяг байршлыг нь тогтоож хүнс болон хоол тэжээлийн дэмжлэг үзүүлдэг болсон байна. Ийм байдлаар бусад улс орнуудын туршлагаас хуваалцсан үр дүнтэй форум боллоо. Манай улсын тухайд хүнсний аюулгүй байдал баталгаагүй байгаа нөхцөлд эмзэг бүлгийн иргэдийн хоол тэжээлийн дутагдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудал тулгараад байгаа талаар мэргэжилтнүүд ярилаа.

Сайжруулсан шахмал түлшний  нөөц бүрдүүлжээ
Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.