Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх сургуулиудын хичээл зэрэг эхлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 2 секунд

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр Цэцэрлэгийн хангамжийг сайжруулах үүднээс ажиллаж байна. Улсын хэмжээнд цэцэрлэгт суралцах 140 мянган хүүхэд байна. 106 мянга нь цэцэрлэгт орох боломжтой учир үлдсэн нь сугалаагаар ордог байсан. Үүнийг зогсоохоор зорьж байгаа. 34 мянган хүүхдийн 23 мянга нь хоёр настай хүүхэд байгаа юм. 3, 4, 5 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьтай хангаж байгаа юм. Хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг байсан. Зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багтаамжийг тооцоолдог байсан. Үүнээс болж авлигал, хээл хахууль, дараалал үүсдэг байсан. Цэцэрлэгийн гадна буй 34 мянган хүүхдийн 22 мянгыг нь одоогийн байдлаар цэцэрлэгт хамруулах шийдлийг хийгээд байна. Хамран сургах тойргийг шинээр зурж тодорхойлсон. Энэ жилээс тухайн тойрогт байгаа төрийн болон төрийн бус хувийн цэцэрлэгүүдийг оруулна. Ингэснээр хүүхэд хороо, байрныхаа ойролцоо цэцэрлэгт явах боломж бүрдэж байна. Одоо бүртгэлийн асуудлыг хянах ёстой. Манайхан шилжилт хөдөлгөөн их хийдэг. Энэ дээр хүндрэл үүсдэг. Цэцэрлэгийн хангамжийг бүх насанд 80-90 хувь хүргэх ажил хийгдэж байна. Хаяг дээрээ бүртгэл хийлгэсэн байх ёстой. "E-Mongolia"-аар дамжуулан бүртгэлээ хийлгээрэй. УИХ-аас баталсан 100 тэрбум, НИТХ-ээс баталсан 70 орчим тэрбум төгрөгөөр бид ямар ч байсан энэ жилийн цэцэрлэгийн хангамжийг бүх насанд нь 80-90 хувьд хүргэх бодитой ажил хийж байна. Гол нь хаяг дээрээ бүртгэлээ хийлгээрэй.

ЕБС-ийн хувьд бид 760 мянган хүүхэд хүлээн авна. Нэгдүгээр ангид 50 орчим мянган хүүхэд хүлээн авна. ЕБС дээр өмнөх жилийнхээс 40 мянгаар нэмэгдэж байна. Гурван ээлжийн сургуулийг хоёр ээлж болгохоор ажиллаж байна. Энэ жил гурван ээлжээр хичээллэж болзошгүй 12 сургуулийн асуудал гарч ирсэн. Энэ дээр 12 мянган хүүхэд яригдаж байгаа. Эндээс 6510 хүүхдийнх нь сурах орчныг түрээсээр зохион байгуулна. Улсын хэмжээнд нийт 36 сургууль, 37 цэцэрлэг, 7 дотуур байрыг шинээр өгөхөөр ажиллаж байна. Нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, таван цогцолборыг ашиглалтад оруулахаар анхаарч байна. Энэ жилээс түгжрэлийг бууруулах асуудал дээр анхаарна. Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн ачаалал ихэсдэг учир бүх шатны сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхгүйгээр үе шаттай нээхээр судалж байна. Энэ жил ЭЕШ-д 36 мянган хүүхэд оролцсон. 30 мянга нь шинээр оюутан болох таамаг байна.

Үүнийг дагасан ачаалал байдаг учир их сургуулийн хичээлүүдийг нийслэлийн ачаалалтай уялдуулан зохион байгуулах, ес болон аравдугаар сард ахлах курсын оюутнууд илүү хичээл, практик хийх зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна. Цаашдаа жил бүхэн хөдөө орон нутгаас 20 мянган оюутан ирдэг учир нэг, хоёр дугаар курсын оюутнуудыг тухайн нутагт байгаа төрийн өмчийн их дээд сургуулиуд дээр суралцуулах төрийн дэмжлэг үзүүлэх, ур чадвартай их дээд сургуулийн багш нарыг хөдөө орон нутагт очиход орон сууцны дэмжлэг үзүүлэх, цалинг нь нэмэгдүүлэх зэрэг бололцоог бүрдүүлнэ.

Төмс, хүнсний ногооны үнэ 70,3 хувиар өсчээ
Төмс, хүнсний ногооны үнэ 70,3 хувиар өсчээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.