Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 28-нд олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

НӨАТ-ын энэ улирлын буцаан олголт долдугаар сарын 8-нд иргэний дансанд орно гэсэн мэдээлэл тархаж байсан ч өнөөдрийг хүртэл ороогүй байгаа юм. НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 28-наас эхлэн олгох юм байна.

Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгож буй.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1.153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгосон бол 2022 оны нэгдүгээр улирал 70 гаруй тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Мөн иргэд болон аж ахуйн нэгж НӨАТ-ын буцаан олголтоороо доорх татваруудыг төлөх боломжтой юм.

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ төлж болох аж.
Баруунтуруун, Тахилтын малтай иргэдийн үхрийг вакцинжуулна
Баруунтуруун, Тахилтын малтай иргэдийн үхрийг вакцинжуулна
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.