Сонгинохайрхан дүүргийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг уран сайхны дугуйлан секцэнд хамруулах үүднээс 850 хүний суудалтай соёлын ордныг тавдугаар хороо ханын материал орчимд буюу Баянголын 33, 34 дүгээр гудамжинд барьж байна.
Соёлын ордны бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтыг энэ оны 11 сард хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ. Соёлын ордон ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд зориулсан соёлын бүхий л үйлчилгээг үзүүлэх бөгөөд дотор нь кино театр, event hall байх бол гадна талбайд задгай театр, усан оргилуур барьж тохижуулахаар төлөвлөөд байна. Тус бүтээн байгуулалтын ажлыг "Аглуут" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа аж.