Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол иргэд визгүй зорчих боломжтой орнууд

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
6 минут 17 секунд

Гадаадын улс орон руу зорчих, түр хугацаанд ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд ихэссэн. Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчих боломжтой. Сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сарын 4-нд баталсан журмаар Өмнөд Солонгос руу Монголын жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АН- руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз
  • Их Британи улсад нэг удаа зургаан сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, зургаан сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд дөрвөн жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.

ДООРХ ЖАГСААЛТАД ОРООГҮЙ УЛС ОРОН РУУ ВИЗТЭЙ ЗОРЧИНО

№ Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израйл Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Индонез Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2016.03.22
18 Сингапур Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08
19 Украин* Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20 Аргентин Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19
21 Уругвай Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10
22 Чили Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29
23 Узбекистан Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2019.02.01
24 Эквадор Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23
25 Перу Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26 Румын Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 1974.10.14
27 БНАСАУ Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1986.11.14
28 Словак Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26
29 Чех Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
30 Вьетнам Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2000.01.07
31 Мексик Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2001.11.09
32 Энэтхэг Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2005.12.23
33 Болгар Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.01.18
34 Кипр Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.03.30
35 Польш Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.06.29
36 БНСУ Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2012.05.31
37 Камбож Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2012.08.27
38 Кувейт Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.16
39 Перу Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.30
40 ХБНГУ Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.05.08
41 Бруней Дипломат, албан паспортоор 14 хоног хүртэл / 2013.07.01
42 Колумб Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.09.23
43 Франц Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.10.26
44 Мьянмар Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.11.18
45 Эстони Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.04.28
46 Латви Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2014.06.12
47 Итали Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.07.14
48 Туркменистан Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2015.06.03
49 Унгар Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.05.18
50 Япон Дипломат паспортоор 30 хоног хүртэл / 2016.11.15
51 Балба Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
52 Албани Цахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
53 Хорват Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2017.04.26
54 Мальта Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.02.08
55 Литва Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.04.29
56 Швейцарь Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2018.06.16
57 Азербайжан Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2019.02.07
58 Армян Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2019.06.02
59 Грек Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2020.05.10
60 Словени Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2021.05.21
5-11 насны 500 мянган хүүхдийн 25.7 хувийг дархлаажуулна
5-11 насны 500 мянган хүүхдийн 25.7 хувийг дархлаажуулна
 
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч эхэллээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.