Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл рүү хямд цемент орж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

“Хөтөлийн цемент, шохой” ТӨХК-ийн үнийн өсөлтийн эсрэг аяны хүрээнд нийслэл рүү хямд үнээр нийлүүлж байсан цемент ачаа тээврийн гачаалаас үүдэн нь түр зогсолт хийсэн билээ. Тэгвэл тус үйлдвэрийн дарга Л.Наранбаатар “Өнөөгийн байдлаар үйлдвэр задгай цементийнхээ 75 орчим хувийг Улаанбаатар-Дархан болон Улаанбаатар-Арвайхээрийн замд нийлүүлж байна. Бусдыг нь савлаад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн бүс нутагт үнийн өсөлтийн эсрэг аянд нийлүүлж эхэлсэн. Нийслэл дэх гэрээт борлуулалтын цэгүүдэд Хөтөлийн цемент очиж эхэлсэн” гэв. Дашрамд, тус үйлдвэр Улаанбаатар-Дархан болон Улаанбаатар-Арвайхээрийн замд 57,56 км авто замын шинэчлэлийн ажлыг саадгүй гүйцэтгэхэд шаардлагатай цемент үйлдвэрлэж буй. Өнөөгийн байдлаар энэ сарын 4-нөөс эхлүүлсэн үнийн өсөлтийн эсрэг аяны хүрээнд 2600 орчим хувь хүн, 370 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгжид хүрч үйлчилж, 1,5 тэрбум төгрөгийн хэмнэж өгчээ.

“Трио“ кино Варшавын кино наадамд оролцоно
“Трио“ кино Варшавын кино наадамд оролцоно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.