“Улаанбаатар дулааны шугам сүлжээ “ ТӨХК-иас энэ долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 5-ныг хүртэл зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг 11 хоногийн хугацаатай түр хязгаарлахаар болжээ. Учир нь, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх юм байна. Иймд тодруулах зүйлсээ тус байгууллагын шуурхай албаны 7004-7005 дугаараас авч болох нь.