Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
1 минут 11 секунд

нэтхэг улсын Керала мужид өчигдөр /2022.08.01/ сармагчны цэцгийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд дөрөв дэх, Ази тивийн хувьд анхны тохиолдол болж байна. Испанид хоёр хүн, Бразилд нэг хүн тус тус нас барлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага долдугаар сарын 23-нд уг өвчний дэгдэлттэй холбоотой онц байдал зарласан.

22 настай энэтхэг залуу Бямба гарагт нас баржээ. Энэтхэгийн засгийн газар түүний ойрын хавьтал 21 хүнийг тусгаарлаад байна. Тухайн хүн долдугаар сарын 21-нд Кералад ирсэн. Бие нь өвдөж, халуурсныхаа дараа буюу долдугаар сарын 26-нд эмнэлэгт очсон аж. Ойрын хавьтлуудын хэнд нь ч шинж тэмдэг илрээгүй тул сандрах шалтгаан байхгүй гэж албаны хүн хэлэв. Нас барсан хүн Энэтхэгт ирэхээсээ өмнө Арабын нэгдсэн Эмиратад эерэг шинжилгээтэй гарсан гэж гэр бүлийхэн нь мэдэгджээ.

Автобусны буудлуудыг ариутгаж цэвэрлэж байна
Автобусны буудлуудыг ариутгаж цэвэрлэж байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.