Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдлээ. намрын хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа сурагчийн дүрэмт хувцас байдаг. Энэ жил сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн талаар эцэг, эхчүүд болон "Нарантуул" худалдааны төвийн наймаачид хэлж байна. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд ямар хувцас сонгохоо одоогоор мэдэхгүй байгаагаа хэлж байсан. Учир нь сургууль бүр өөрсдийн тусгай загвартай хувцас өмсдөг болохоор сургуулиас өгсөн үүргийн дагуу л хувцас сонгох байх гэсэн хүлээлттэй байна. "Нарантуул" захын худалдаачид хэлэхдээ "Энэ жил сурагчийн дүрэмт хувцас 5000-10000 төгрөгөөр нэмэгдсэн" гэж байлаа. Харин эцэг, эхчүүд илүү ч нэмэгдсэн байж магадгүй хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас их л үнэтэй байна. Жил ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд амьдрахад хэцүү болж байгааг учирлалаа. Ингээд өчигдөр "Нарантуул" худалдааны төвөөр явж сурагчийн дүрэмт хувцасны үнэ сонирхсоноо хүргэе.

Бага анги /эмэгтэй/

-Сарафан 50.000- 55.000 мянган төгрөг

-Сорочка 20.000- 25.000 мянган төгрөг

-Зангиа 5000 мянган төгрөг

Бага анги /эрэгтэй/

- Хүрэм 55.000- 60.000 мянган төгрөг

- Сорочка 50.000 мянган төгрөг

- Зангиа 5000 мянган төгрөг

Дунд анги /эмэгтэй/

- Хүрэм 70.000- 85.000 мянган төгрөг
- Зангиа 5000 мянган төгрөг

Дунд анги /эрэгтэй/

- Хүрэм 70.000-75.000 мянган төгрөг

- Зангиа 5000 мянган төгрөг

Ахлах анги /эмэгтэй/

- Хүрэм 100.000- 110.000 мянган төгрөг

- Зангиа 6000 мянган төгрөг

- Юбка, хантааз 85.00 мянган төгрөг

Ахлах анги /эрэгтэй/

- Хүрэм 100.000- 120.000 мянган төгрөг

- Зангиа 6000 мянган төгрөг

- Хантааз, өмд- 85.000 мянган төгрөгийн ханштай байна.

2018 онд бага ангийн сурагчдын цамц 16000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 2022 онд 32000 мянган төгрөг болж нэмэгджээ. Харин эрэгтэй хослол таван жилийн хугацаанд 62800 төгрөгөөс 127 мянган төгрөг болж 64200 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин бага ангийн охидын сарафаны хувьд 2018 онд 41 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил 78 мянган төгрөг болж тус тус нэмэгджээ.

Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ
Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.