Шинэ ургацын ногоо гарч байгаатай холбогдуулан хүнсний ногооны үнэ буурч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар монгол төмс “Барс” зах дээр бөөний үнэ кг нь 1125, жижиглэн кг нь 1500, “Хүчит шонхор” зах дээр кг нь 2000 төгрөгийн үнэтэй байна.
Мөн “Сансар” сүлжээ дэлгүүрт кг нь 2930,
“Миний зах”-д кг нь 2500,
“ИМарт”-д кг нь 1580,
“Номин”-д кг нь 2499,
“Бөмбөгөр” худалдааны төвд кг нь 2500,
“Бокс малл”-д кг нь 2500 төгрөгөөр худалдаалж байна. Эрэлт нийлүүлэлттэй холбоотойгоор төмсний үнэ цаашид дахин буурах төлөвтэй байна.