Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шарилж устгал эхэллээ

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 2 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгаж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 10234 аж ахуй нэгж, байгууллагын 34604 ажилтан, алба хаагчид шарилж устгах ажилд оролцож, нийтийн эзэмшлийн 1,461,565 ам метр талбайгаас 1952 тонн шарилжийг түүж, цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгажээ. Шарилж устгалын ажлын эхний үе шатыг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин хоёрдугаар үе шатыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Ш,Мягмар: Улаанбаатарчууд 2100 он хүртэл хямрах хэрэггүй
Ш,Мягмар: Улаанбаатарчууд 2100 он хүртэл хямрах хэрэггүй
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.