Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 10-наас эхлүүлэх болсноо БСШУЯ мэдээлж байна. Энэ жил засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах бодлого барьж байгаа. Үүний хүрээнд хувийн цэцэрлэгүүдийг хамран сургах тойрогт нь багтаагаад байгаа юм. Иймээс цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 10-наас "E-mongolia" аппликейшнаар эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбогдуулан зарим зүйлийг онцгой анхаарах шаардлагатайг санууллаа. Хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж буй эцэг, эхчүүд хаягийн бүртгэлийн зөрчилгүй байх ёстой бөгөөд зөвхөн харъяаллынхаа буюу хамран сурах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдана. Иймд эцэг, эхчүүд хариуцсан хэсгийн ахлагч нартайгаа холбогдож хаягийн бүртгэлээ баталгаажуулаарай.
Цэцэрлэгийн бүртгэлийг “E-mongolia” аппликейшнаар хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.