Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэг дэх ШТС-ууд хамгийн их нүхэн жорлон ашигладаг

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 шатахуун түгээх станцын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ.

Тандалт судалгаагаар шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн соруулдаг септик системтэй, төвийн бохир усны шугамд холбогдсон болон стандартын бус нүхэн жорлон гэсэн гурван төрлийн ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан 27 аж ахуйн нэгжийн ШТС-ын дэргэд 89 ширхэг нүхэн жорлон бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн олон нүхэн жорлон ашиглаж буй нь “Сод Монгол групп”, “Магнай трейд” компаниуд байлаа. Зөвхөн энэ хоёр компанийн 45 ШТС нүхэн жорлонтой байна.

Нүхэн жорлонгийн ашиглалтыг дүүргээр авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 31, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 14, Налайх дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Баянгол дүүрэгт хоёр ширхэг тоологджээ.

График 2. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо

(Дүүрэг тус бүрээр)

Судалгааны явцад Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг нүхэн жорлонтой хослуулан хэрэглэх тохиолдол олон байна. Ийм тохиолдолд нүхэн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгах зөвлөмжийг Нийслэлийн Байгаль орчны газраас өгчээ.

“Залуус-1” СӨХ оршин суугчдаа хогоо ангилан ялгуулдаг болжээ
“Залуус-1” СӨХ оршин суугчдаа хогоо ангилан ялгуулдаг болжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.