2022 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжигч жил болгон зарласны дагуу Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Гэр бүл , хүүхэд залуучуудын газар хамтран "Гэр бүлийн хөгжлийг дэмжигч" шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах бүртгэл эхэлжээ. Шалгаруулалтад ЕБС, цэцэрлэг, эмнэлэг, хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, банк, үзвэр үйлчилгээний газар, дүүрэг хороо, төрийн бус байгууллага болон аж ахуй нэгжүүд оролцох боломжтой аж. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч нийт 10 байгууллагыг шалгаруулах бөгөөд ирэх есдүгээр сарын 20 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагын материалыг хүлээн авах юм байна.
“Гэр бүлийн хөгжлийг дэмжигч“ шилдэг байгууллагыг шалгаруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.