Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн үйлчилгээг ойртуулах төлөөлөгч ТА хаана явна вэ?

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
2 минут 42 секунд

Гал ус хоёр барьцгүй гэдэг. Байгалийн гамшгийн өмнө хүний хийж чадах зүйл нь урьдчилан сэргийлэх. Гэвч өөрсдийн санхүүгийн чадлын хэрээр шуудуу ухаж, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалсан ч, эдийн засгийн багагүй хохирол амсаад буй хороо бол Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо.

1668 өрхийн 6617 хүн амтай тус хороо нь Эмээлт захаа түшиглэн орших аж. Авто замын сүлжээ, далан байхгүйгээс өнөөг хүртэл өөрсдийнхөө хэмжээнд ухсан шуудууны "буян"-аар хохирол багатай шиг өнгөрдөг гэнэ. Үнэхээр ч үерийн дараах дүр зураг нь одоог хүртэл арилаагүй бололтой шаварт дагтаршсан хувцас, хивс зам дагуу хөглөрч, мод, блокон хашаанууд нуржээ.

Өнгөрсөн долдугаар сарын 26-нд буусан үерээс хамгийн их хохирол амссан нь иргэн Н.Чандмань. Нөхрийн хамт Эмээлтэд байрлах мал, махны чиглэлийн үйлдвэрт ажиллах тэрээр “Яах ийхийн зуургүй л борооны ус орж ирээд блокон хашааны тал нь нурсан. Дээр нь, гэрийн тал хүртэл ус дүүрсэнээс хана нь хугарч,зарим эд хогшил урсч, шавар шавхай болсныг нь хаясан. Үерийн дараа дүүргийн дарга нар оршин суугчидтай уулзсан гэсэн. Би уулзаж амжаагүй. Хохирлоо барагдуулж хөөцөлдөх гэхээр ажлаа алдах гээд хэцүү. Ийм үед ядаж, манай тойргоос сонгогдсон төлөөлөгчид иргэдтэйгээ уулздаг байвал зүгээр юм” гэв.

Уг нь, нийслэл, дүүргээс сонгогдсон төлөөлөгчид ийм л хүнд үед хохирсон иргэдтэйгээ уулзаж, асуудлыг нь шийдэж өгдөг баймаар. Цаашлаад сураг нь алдарсан авто зам, далангийн асуудлыг нь дээд шатны удирдлагууд уламжлан хяналт тавьж, ашиглалтад оруулбал төлөөлөгчтэй байхын гавъяа тэр. Гайхалтай нь, сонгуулиас хойш харагдаагүй төлөөлөгчид нь үер усны дараа ч сонгогчдоо эргэж тойроогүй гэнэ.

Иргэдийнхээ дуу хоолой болох учиртай 32 дугаар хороог хариуцсан нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн хувьд сураг алдарсан бололтой. Хорооныхоо иргэдийн сайн сайхны төлөө, гэрийнхэн нь гишүүн мэт ажиллана гэж ам өчгөө өгсөн төлөөлөгч ТА хаана явна вэ?

Орон сууцны түрээс өмнөх жилээс 25-45 хувиар өсчээ
Орон сууцны түрээс өмнөх жилээс 25-45 хувиар өсчээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.