Энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид 750,661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 ангид 78 мянган сурагч элсэж байна. Эцэг, эхчүүд "Е-Монголиа" системд нэвтрэн энэ сарын 25 хүртэл хүүхдээ бүртгүүлэн баталгаажуулах ёстой. Харин энэ сарын 26-30 өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг утсанд тань мессэжээр мэдэгдэх юм байна.
Элсэлтийн үйл явцад ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийж байгаа эсэхэд хяналт тавих аж. Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн их ханддаг 17сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн зургаан их сургуулийн бүртгэлийг хянах юм байна.