Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 2,962 багш дутагдалтай гэсэн статистик гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Энэ оны зургадугаар сард багш нарын талаарх судалгааг гаргажээ. Уг судалгааны дүнгээс харахад Улсын хэмжээнд 2,962 багш дутагдана гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Үүний 1,398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа байдаг. Харин эсрэгээрээ боловсрол судлал болон багш мэргэжлээр 3,500 орчим оюутан залуус төгсөж, ажлын байранд гарч байна. Гэхдээ төгсөж буй оюутнуудыг дийлэнх хувь нь Улаанбаатар, төв суурин газруудад ажиллах сонирхолтой байгаа аж. Иймээс орон нутагт ажиллах багш нарыг орон байраар хангах, цалин тэтгэмжийг нь нэмэх хэрэгтэй юм байна гэдгийг БСШУЯ-ны мэргэжилтнүүд хэлж байв. Одоогийн сургалт, төлөвлөгөөгөөр явбал 2030 онд Монгол Улсын ЕБС-ийн багшийн тоо ойролцоогоор 45 мянгад хүрнэ. Тэгэхээр багш бэлтгэх бодлоготой хөтөлбөр төлөвлөгөөг хэрхэн уялдуулах бодлого барих шаардлага тулгарч байна.

ӨвөрМонголын элсэн цөл нарны эрчим хүчний эх үүсвэр болжээ
ӨвөрМонголын элсэн цөл нарны эрчим хүчний эх үүсвэр болжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.