"UB-Food" фестиваль энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү арга хэмжээ нь монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, аялал жуучлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.