Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн насны 144 мянган хүүхдээс 100067 хүүхдийн бүртгэл баталгаажжээ

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай болж,нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт хамруулна” гэлээ. Зарим цэцэрлэгийн барилга есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орж амжихааргүй байгаагаас ийн хойшилж байгаа юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээс болон худалдан авах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль бий. 14 сургуульд нь нэмэлт зохицуулалт хийж байна. Ингэснээр дээрх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх шаардлагагүй болох юм байна.

ШӨХТГ шатахууны үнийг буулгахаа амлав
ШӨХТГ шатахууны үнийг буулгахаа амлав
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.