Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто замын ачааллыг бууруулахын тулд тэгш, сондгойгоор нь оролцуулна

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс өсч эхэлсэн. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэнгээс тодруулахад " Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна. Тиймээс наймдугаар сарын 27,28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээний камеруудыг суурилуулж байна. Одоогоор 15 камер шинээр суурилуулсан бөгөөд бусдыг нь хуваарийн дагуу суурилуулж дуусгана" гэлээ.

Цэцэрлэгийн насны 144 мянган хүүхдээс 100067 хүүхдийн бүртгэл баталгаажжээ
Цэцэрлэгийн насны 144 мянган хүүхдээс 100067 хүүхдийн бүртгэл баталгаажжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.