Оросын зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн "Анна Каренина" сонгодог жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх 12 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд дахин тоглох гэж байна.
Оросын суут зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан.Харин жүжгийн гол дүр буюу Анна Каренинаг СТА жүжигчин Н.Баярмаа бүтээсэн бол Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Алексей Вронскийд Т.Сэргэлэн, СТА О.Гэрэлсүх нар тоглоно.
Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин С.Сувд, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, М.Түвшинхүү, Г.Номуун, Б.Шинэбаяр тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээж буй.
Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийж байгаа бөгөөд үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийж байгаа аж.