Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дөл“ улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Ангилал
Сонгинохайрхан Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна. Тус тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дөл” тэмцээнд тэргүүн байр болон дэд, гутгаар байранд шалгарсан ерөнхий боловсролын 124, 105, 65 дугаар сургуулийн сурагчдаас бүрдсэн "Цасны барс" баг энэ сарын 1-нээс тэмцээний бэлтгэлээ хангаж байна. Тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих бөгөөд Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байна. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдөхөөр бэлтгэж буй юм.

Э.Золзаяа: Газрын цахим бүртгэл 70 хувьтай байна
Э.Золзаяа: Газрын цахим бүртгэл 70 хувьтай байна
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.