Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлчүүд өвөл гал алдах уу

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
2 минут 40 секунд

Эрчим хүчний салбар энэ өвөл туйлдаж болзошгүй гэнэ. Салбарын сайд Н.Тавинбэх Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 63 зуухнаас өнөөдрийн байдлаар ажилд 23, 43 турбогенератороос 22 нь ажиллаж байна. Бэлтгэлд 26 зуух, 15 турбогенератор, засварт 14 зуух, 7 турбогенератор байгаа. Нэг л саатал гарвал тоноглолын хүчин чадлыг хязгаарлахаас аргагүйд хүрнэ. Улаанбаатарт дулааны хэрэглээ 40 хэтэрсэн. Энэ жил нэмэгдэх хэрэглэгчээ нэмбэл 50 хувиар нэмэгдэнэ” хэмээлээ.

Учир нь, хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын зуух 2021 онд 66 удаа зогссон бөгөөд энэ нь зуухны экран хоолойг 1997 онд шинэчилснээс хойших хугацаанд засвар, шинэчлэл бүрэн хийгээгүйгээс ажиллах нормт хугацаа 14.2 хувиар хэтэрсэн гэнэ. Мөн БНХАУ-ын хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлтэд хязгаарлалт тогтоосноос шалтгаалан “ДЦС-3 болон ДЦС-4” ТӨХК-уудын үндсэн тоноглолын их засвар, “Чойбалсангийн дулаан цахилгаан станц”-ын 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үндсэн магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын тоног төхөөрөмж, материал сэлбэгийн тээвэр хилээр нэвтэрч чадахгүй, засварын ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсчээ.

Салбарын хэмжээнд 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсэнээр 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Иймд цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх шаардлагатай хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс тарифын асуудалд тодорхой шийдэл гаргахгүй бол улсын төсвөөс эрчим хүчний алдагдлыг нөхөөд байвал энэ салбарын нөхцөл байдал цаашид улам амаргүй болно гэсэн бор шувуу нисэх боллоо.

“Зөв  тэтгэлэг сан“ 21 оюутанд тэтгэлэг олгоно
“Зөв тэтгэлэг сан“ 21 оюутанд тэтгэлэг олгоно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.