Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодын төмс, улаанбуудайн хэрэгцээг 100 хангана

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 18 секунд

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Нийт 470.3 мянган тонн үр тариа үүнээс 441.4 мянган тонн улаан буудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авах төлөв гарсан. Иргэд, аж ахуйн нэгж дараа оны тариалалтад зориулж өөрсдийн хэрэгцээнд 49 мянган тонн улаан буудайн үр нөөцлөхөөр үрийн зориулалтаар 10.3 мянган тонн, тэжээлд 36 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11 мянган тонныг зарцуулах санал ирсэн. Гурил үйлдвэрлэлд 34.7 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна. Ургацын урьдчилсан балансаар харахад энэ жил улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана. Засгийн газраас өнгөрсөн хаврын тариалалтын үед авч буй арга хэмжээгээр хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд анх удаа 54 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлийг олгосон. Мөн 10 нэр төрлийн хүнсний ногоог урамшуулалтай болгосон" гэлээ.

Нийслэлчүүд өвөл гал алдах уу
Нийслэлчүүд өвөл гал алдах уу
 
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.