Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл ихсэж, илүүдэл жинтэй холбоотой асуудал зэрэг өвчлөл түгээмэл байна. Нөгөөтээгүүр хамрын хөндийн эрхтний буюу харшил, агаар орчны бохирдлоос үүссэн амьсгалын замын олон төрлийн шинэ өвчин гарч байна. 2015-2022 онд Улаанбаатар хотод 886.8 мянган хүн амьсгалын дээд замын өвчлөлд өртөж, тэднийг эмчлэхэд 345.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Амьсгалын дээд замын 23 төрлийн өвчлөл бүртгэгдсэнээс 10 төрлийн өвчин зонхилон гарч, нийт өвчлөгсдийн 74 хувийг эзэлж байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр танилцуулгадаа онцлов.
Улаанбаатар хотын хүн амыг эрүүлжүүлэхэд чиглэсэн япончуудын төслийг Улаанбаатар хотын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.