Иргэдийн хотоос гарахад шалган постоор “Мал эмнэлгийн ариутгал урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж үндэслэлгүй төлбөр авч байна” гэх гомдол, мэдээллийн дагуу ШӨХТГ-аас хяналт шалгалт хийжээ. Тээврийн хэрэгсэл бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргад хүргүүлсэнээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 22 товчоо, Баянзүрхийн товчоод дээрх ариутгалын цэгүүд төлбөр, хураамж авахыг зогсоолоо.